Өргөдөл

Өргөдөл хүлээн авах хугацаа

2021 оны тэтгэлгийн өргөдлийг дараах хугацаанд хүлээн авна.

  • Эхлэх өдөр:  2020 оны 2 дугаар сарын 1
  • Дуусах өдөр:  2020 оны 6 дугаар сарын 30

https://oasis.dfat.gov.au/ цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу.

Өргөдөл гаргагчид дээр дурдсан хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

Өргөдлийн хэвлэмэл хувь

Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй нэн даруй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцана уу.

Бүрдүүлэх бичиг, баримтууд

Өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д заасан бичиг, баримтыг  бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.

Өргөдөл гаргагчид Монгол Улсад зориулсан шалгуурын дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн, цахим өргөдөлд хавсаргана. Үүнд:

Бичиг баримт OASIS ангилал Нотариатаар баталгаажуулах эсэх
Төрсний гэрчилгээ (эх материалын хуулбар ба англи орчуулга) Иргэншил батлах Тийм
Монгол Улсын иргэний үнэмлэх Иргэншил батлах Тийм
Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын түвшин; эх материалын хуулбар ба англи орчуулга) Боловсролын гэрчилгээ Тийм
Дипломын хавсралт (эх материалын хуулбар ба англи орчуулга, голч оноог оролцуулан) Дүнгийн хавсралт Тийм
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шимтгэл төлж, баталгаажуулсан) эсвэл 2018 оны 2 дугаар сарын 1-нээс 2020 оны 2 дугаар сарын 1-ний хугацаанд ажилд томилсон тушаал эсвэл хөдөлмөрийн гэрээ

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна.

Бусад бичиг баримт Тийм
IELTS эсвэл TOEFL-iBT-ийн гэрчилгээний хуулбар Англи хэлний түвшинг батлах Үгүй
Одоо хөдөлмөр эрхэлж буйг тодорхойлсон Ажил олгогчийн албан захидал (байгууллагын тамгатай монгол эх  ба  англи орчуулга)

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад үл хамаарна.

Ажил олгогчийн албан бичиг Үгүй
Академик тодорхойлолт (тамгатай) Судалгааны магистрын өргөдөл гаргагчид Академик байгууллага, эрдэмтний хоёр тодорхойлолт хавсаргана. Хэрэв тодорхойлолтууд монгол хэл дээр бол, англи орчуулга хэрэгтэй. Маягтын загварыг OASIS болон Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудас дахь Холбоос хэсгээс татаж авна уу. Тодорхойлолт Үгүй
Ажил байдлын тодорхойлолт (тамгатай). Тодорхойлолтыг дээр дурдсан загварын дагуу бичнэ. Монгол хэлээр бол англи орчуулгыг хавсаргана.

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна.

Тодорхойлолт Үгүй
Товч намтар (Англи хэл дээр) Товч намтар Үгүй
Буцаан байршуулах төлөвлөгөө: Хөтөлбөрийн цахим хуудас дахь  Холбоос хэсэгт байрлуулсан маягтын дагуу бичнэ.  Бусад бичиг баримт Үгүй