Хэрхэн хамрагдах вэ?

Суралцах чиглэлүүд

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь олон салбараас өргөдөл хүлээн авдаг хэдий ч дараах чиглэлүүдийг
тэргүүлэх салбарууд гэж үзнэ:

  • Хөдөө аж ахуй, байгаль орчин, холбогдох чиглэлүүд
  • Архитектур ба барилга, хот байгуулалт
  • Бүтээлч үйлдвэрлэл
  • Боловсрол
  • Инженерчлэл болон технологи судлал
  • Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээ, хувийн үйлчилгээ
  • Эрүүл мэнд
  • Мэдээллийн технологи
  • Менежмент ба худалдаа
  • Салбар дундын хосолмол хөтөлбөрүүд
  • Байгалийн болон физикийн шинжлэх ухаан
  • Нийгэм ба соёл

Сонгон шалгаруулах үйл явц

Өргөдөл гаргагчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? 

Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, академик ур чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Материалын бүрдүүлэлт

Цахим өргөдлийн систем хаагдсаны дараа өргөдөл гаргагчдын материалын бүрдүүлэлт бүрэн, тэдгээрийн хүчинтэй эсэхийг шалгана.

Үнэлгээ

Материалын бүрдүүлэлт бүрэн өргөдлүүдийг хөндлөнгийн зөвлөхүүд үнэлж эрэмбэлнэ.

Хураангуй жагсаалт

Монгол, Австрали улсын засгийн газрын тэргүүлэх чиглэлд бүрэн нийцсэн, Монгол улсын хөгжилд оруулах хувь нэмрээ тодорхой харуулсан өргөгөл гаргагчдыг хураангуй жагсаалтанд багтаан, ярилцлагад урина.

Ярилцлага

Хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчдыг ярилцлагад урина. Сонгон шалгаруулалтын комисс нь тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан, Монгол улсын хөгжилд хувь нэмэр хэрхэн оруулах зэргийг үнэлж өргөдөл гаргагчдыг нэр дэвшүүлдэг.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн

Тэтгэлэг хүртэгчид Австрали улс руу зорчихдоо суралцахаар сонгосон сургууль болон визний шалгууруудыг хангах шаардлагатай. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар тэтгэлэг хүртэгчдэд их сургуулийн элсэлт, виз мэдүүлэх зэрэгт зааварчилга өгнө.