2024 оны тойм мэдээлэл
Нийтэлсэн: 2025-05-30
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2024 оны онцлох ололт амжилтууд болон тэдгээрийн үр дүнг тоймлон хүргэж байна. Энэхүү нийтлэл нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн нөлөөллийг тэтгэлэг, богино хугацааны сургалт болон төгсөгчдийн нийгмийн оролцоогоор дамжуулан онцолж байна.
2024 оны онцлох үйл явдлуудаас дурдвал:
- Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нийт 37 хүн (25 эмэгтэй, 11 эрэгтэй, 1 хүйсийн олонлог хүн) дипломоо амжилттай хамгаалсан нь 2018 оноос хойш хамгийн олон оюутан сургалтаа амжилттай дүүргэсэн тохиолдол боллоо.
- 2025 оны элсэлтэд нийт 17 хүн (12 эмэгтэй, 5 эрэгтэй) Монгол улсаас тэтгэлэг хүртсэн.
- Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар нь Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 10 дахь удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 20 төгсөгчид 9 сарын турш мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг амжилттай дүүргэж, өөрсдийн манлайлах болон шийдвэр гаргах ур чадваруудаа сайжрууллаа.
- 2024 оны бүс нутгийн төгсөгчдийн семинарт 5 монгол төгсөгчид оролцсноор олон улсын харилцаа холбоогоо бэхжүүлж, жендэрийн тэгш байдлын төлөөх хүчин чармайлтаа ахиуллаа.
- Оюутнууд Австралийн анхны үндэстнүүдийн түүх, соёл, амжилтуудын талаар суралцах зорилгоор Австрали уугуул иргэдийн оролцооны үйл ажиллагаануудад амжилттай оролцлоо.
2024 онд Монашийн Их Сургуульд Боловсролын Магистрын зэрэг хамгаалсан төгсөгч Б. Арай хэлэхдээ, “Энэхүү нэр хүндтэй тэтгэлэгт хамрагдсан нь миний амьдралыг өөрчилсөн үйл явдал байлаа. Энэ нь зөвхөн хувь хүний ололт амжилт төдийгүй өсөж дэвжсэн, олон шинэ зүйлсийг олж нээсэн мөн хатуужил суулгасан аялал юм” хэмээжээ.
Дэлгэрэнгүйг дараах холбоосоор уншина уу: Year in Review 2024 – Mongolia