< Өмнөх хуудас руу буцах

Эрдэнэхуяг овогтой Сүндэр

Нийтэлсэн: 2023-10-31

Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь тэтгэлгийн үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх боломжийг олгодог. Үүний дагуу тэтгэлэг оюутнууд олон улсын хурал болон тусгайлан боловсруулсан хөтөлбөрт хамрагдаж академик болон мэргэжлийн ойлголт мэдлэгээ ахиулж байна.

Монашийн их сургуульд Байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрт суралцаж буй Э. Сүндэр дэлхий нийтэд хүрээлэн буй орчинд тулгарч буй сорилтуудын талаар мэдлэгээ өргөжүүлэх, шинэлэг шийдлүүдийг судлах зорилгоор Тогтвортой, бидний хүсэж буй ирээдүйг цогцлоохуй: Хувьсан өөрчлөгдөж буй эх газар, далайн орчинд дасан зохицох нь сэдэвт олон улсын 6 дугаар EcoSummit Congress – EcoSummit 2023 олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. Э. Сүндэр тус хуралд Монгол улс дахь уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан тогтвортой практик үйл ажиллагаа, сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны талаар мэдээлэл олж авахыг зорьсон.

Э. Сүндэр нь Австрали улсын Голд-Кост хотноо зохион байгуулагдаж буй Тогтвортой, бидний хүсэж буй ирээдүйг цогцлоохуй: Хувьсан өөрчлөгдөж буй эх газар, далайн орчинд дасан зохицох нь сэдэвт олон улсын 6 дугаар EcoSummit Congress – EcoSummit 2023 олон улсын хуралд оролцож байна.

Энэхүү тэтгэлэг нь Э. Сүндэрт мэргэжлийн хүрээллээ тэлэхэд дэмжлэг болсон талаар “Тус олон улсын хурал нь миний харах өнцгийг тэлж, олон улсын экспертүүдийн эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүнтэй танилцуулах том боломж байлаа” хэмээн өгүүллээ.

‘Дэлхийн 102 орны 680 гаруй төлөөлөгчидтэй харилцсанаар тэдний арвин мэдлэг, туршлагаас суралцаж, хамтран ажиллах боломжийг нээж өглөө.  Күйнслэндийн их сургууль, Гриффитийн их сургууль, Японы Цукубагийн их сургууль зэрэг нэр хүндтэй их дээд сургуулиудын судлаачидтай холбогдсон нь үнэхээр аз завшаантай хэрэг байлаа.’

Карьерээ ахиулахад чухал алхам болсон энэхүү тэтгэлгийн үр дүнд Э. Сүндэр тус хурлаас олж авсан мэдлэг туршлагаа Монголын байгаль орчны төслүүдэд шууд хэрэгжүүлэх, баримт нотолгоонд суурилсан, дэлхийн шилдэг туршлагуудыг ажил хэрэг болгохыг зорьж байна. Мөн түүнчлэн салбарын цаашдын судалгаа, бодлогын чиглэлийн санаачлагуудад тус хурлаас бий болгосон нетворкинг нэн чухал болох, тогтвортой үйл ажиллагаа, уламжлалт мэдлэгийг орчин үеийн байгаль орчны шийдлүүдэд хэрхэн интеграцчилах талаар шүүмжит сэтгэлгээг гүнзгийрүүлж, салбар дундын хамтын ажиллагаанд оролцох, нийгмийн сүлжээ, түншлэлийг бий болгох ур чадвараа нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

                                                                                                                                          Э. Сүндэр үндэсний дээлтэйгээ Монашийн их сургууль дээр

“Австралид суралцаж, амьдарч буй туршлага маань олон талтай. Их сургуульдаа би хамгийн сүүлийн үеийн судалгаа, инновацид тулгуурласан сургалтын арга барилаар олон улсын оюутнуудтай мөр зэрэгцэн суралцаж байна. Академик орчноос гадна Австрали улсын ялгаатай соёл бүхий нийгэмд элгэмсэг нийгэм, хамт олон, халуун дулаан таатай уур амьсгал, үзэмжит байгальтай орчинд амьдарч байна” хэмээн Э. Сүндэр Австралид өнгөрүүлж буй цаг хугацаагаа эргэцүүлэн дүгнэж байна.

Монгол улсдаа буцаж ирээд тэтгэлгийн хүрээнд олж авсан мэдлэг туршлагаа ашиглан байгаль орчны тогтвортой байдлын санаачлагад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Түүний урт хугацааны ажил амьдралын төлөвлөгөөнд тэрээр Монгол улсын байгаль орчны бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтын үйл явцад өөрийгөө манлайлан оролцож, Монгол улс олон улсын салбарын шилдэг туршлагуудаас суралцаж, нутагшуулахад дэмжлэг үзүүлэхээ тод томруунаар төсөөлж байна. Э. Сүндэр “Энэ бүх мөрөөдөл минь биеллээ олоход энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс шаардлагатай мэдлэг ур чадвар, аргазүй, нетворкингээр дэмжиж буйд гүнээ талархаж байна.” хэмээв.