< Өмнөх хуудас руу буцах

Монгол улсын хууль эрх зүйн орчинг сайжруулах нь

Нийтэлсэн: 2020-12-4

Даваадоржийн Онолт нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, Газрын тосны газарт Газрын тосны бүтээгдэхүүн болон хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэрээр 2014 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч,  Мельбурны их сургуулийн  Магистрын хөтөлбөрт Менежментийн чиглэлээр (Нягтлан бодох чиглэлээр мэргэшсэн) суралцаж эхэлсэн юм. Оюутан байх хугацаандаа Онолт шаргуу суралцаж, хичээлийн хоёр дахь жилдээ нэмэлтээр Мельбурны Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр оюутнуудад багшилж эхэлсэн байна.

Австрали улсын боловсролын систем оюутнуудыг бие даан суралцах зарчмаар заах арга барил мөн багш сурагчийн хоорондын интерактив семинар, практик хичээлүүд болон бүлгийн хэлэлцүүлэг хийх маягаар хичээл ордог нь түүнд ихээхэн таалагдсан байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар тэрээр эрсдэлийн менежмент, дүн шинжилгээ хийх ур чадваруудаа нэмэгдүүлж, одоо Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөхийн албан тушаалд Стратегийн төлөвлөлт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан ажиллаж байна.

Онолт хэлэхдээ Австралийн боловсролын систем нь бие даан суралцах, өгөгдсөн сэдвийг богино хугацаанд ойлгох чадваруудыг суулгаж өгсөн нь түүний одоогийн албан тушаалын ажлын хүрээнд шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлжээ. Түүнчлэн багаараа хэлэлцэх дасгал ажлууд нь түүний харилцааны чадварыг сайжруулснаар  түүний хувийн амьдралд нь мөн сайнаар  нөлөөлсөн байна.

‘Би аливаа зүйлийг илүү өргөн цар хүрээтэй хардаг болсноос гадна, бусадтай харилцаххэлэлцэээр хийх, болон ажилдаа мэргэжлийн дүн шинжилгээ хийх чадваруудаа нэмэгдүүлснээр хариуцаж авсан төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд Австрали улсад суралцсанаар олж авсан мэдлэг, ур чадварууд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Австрали улсад суралцаж байх хугацаандаа тэрээр цахимаар ажиллаж, Монголын газрын тосны компаниудыг нэгтгэсэн гэрээг 2016 онд Роснефть (ОХУ-ын хамгийн том газрын тосны компани)-тэй хийх ажилд оролцсон бөгөөд тус  ажлын эцсийн үр дүнд Монгол улсад шатахууны тогтвортой зах зээлийн үнийг тогтоож чадсан юм.

Түүнчлэн тэрээр Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад оролцсон бөгөөд тус өөрчлөлтийг 2019 оны 12-р сард Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд инновацийн нэр томьёо, тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, инновацийн тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, орон нутагт хэрэгжих инновацийн төслүүдийг дэмжих, инновацид шаардагдах нэмэлт санхүүжилтийг засгийн газрын агентлагуудын төсөвт тусган оруулах, мөн гарааны компани хувьцаагаа олон нийтэд санал болгох зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг хуулинд тусгаж өгсөн. Дэлгэрэнгүйг: Инновацийн тухай хуулиас уншина уу.

Хамгийн сүүлд Оюуны өмчийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан ба Оюуны өмчийн тухай хуулийн бүтцийг шинэчилж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, оюуны өмчийн эрх, оюуны бүтээлийн зах зээлийн үнэ цэнийг тогтоох болон үнэлэх аргачлалыг тодорхойлон зааж өгчээ. Мөн оюуны өмчийн байгууллагын үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирмүүдэд хөнгөлөлт үзүүлэх зэрэг бодлогыг боловсруулан оруулсан байна. Оюуны өмчийн тухай хууль нь 2020 оны 1-р сард Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд 2020 оны 12-р сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Дэлгэрэнгүйг: Оюуны Өмчийн тухай хуулиас уншина уу.

Онолт хэлэхдээ, “Би ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө үргэлж Австралийн хууль тогтоомж, дүрэм журам болон нийгмийн туршлагыг судалдаг”.

Онолт одоогоор Газрын Тосны Татварын Тухай Хуулийн эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна, “Одоогийн байдлаар зөвхөн бензин, дизель түлшний бүтээгдэхүүнд онцгой татвар ногдуулдаг. Тиймээс хүмүүс татвараас зайлсхийхийн тулд нафта бодисыг бусад эх үүсвэртэй хольж шаардлага хангахгүй шатахуун үйлдвэрлэж байгаа нь хууль бус юм”.

Тэрээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Үндсэн хуулинд оруулах хэд хэдэн саналын төслийг Монгол Улсын Их Хуралд (Монгол Улсын төрийн тогтолцоо) өргөн мэдүүлсэн. Үүнд Монгол Улсын залуу мэргэжилтнүүдэд чиглэсэн тэтгэврийн даатгалын шинэчилсэн бодлогыг Австралийн тэтгэврийн тогтолцоотой төстэй байдлаар хувийн тэтгэврийн сан байгуулж, нийгмийн шимтгэлийн тогтолцооноос шилжүүлэн тэтгэврийн хуримтлалтай байх бодлогыг боловсруулсан.

Түүнчлэн Дэлхийн Банктай хамтран Монгол Улсын Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр зургаан сар ажилласан.

Тэрээр хэлэхдээ, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй даатгалын тухай хуулинд гэрээ байгуулахад олон шат дараалал шаарддаг. Энэ шат дарааллуудыг  шинэ хууль тогтоомжоор багасгах бөгөөд цахим гэрээ хийх боломжийг нээснээр залилан хийх эрсдэлийг бууруулах юм . Би Австралийн хууль тогтоомж, зохицуулалтууд; жишээ нь хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн эрх зүйн бодлогоос санаа авч ашигласан. Австралийн хөдөлмөрийн гэрээнд Австрали улсын хууль тогтоомжийг оруулж өгсөн байдаг бөгөөд ингэснээр иргэн бүр хуулийн хүрээнд ямар давуу эрх эдэлж болохыг мэдэх боломжтой байдаг’.

Даваадоржийн Онолтын гүйцэтгэсэн  ажлууд нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө болох Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудтай уялдсан мөн түүний гүйцэтгэж буй төрийн тогтвортой бодлогын зөвлөхийн  ажил нь төрийн тогтвортой хөгжлийн засаглалын зорилтуудтай уялдаж байна.