< Өмнөх хуудас руу буцах

Эмзэг бүлгийнхэнд туслах нь

Нийтэлсэн: 2020-01-20

Цогтсайханы Уянга нь 2016 онд Мельбурны их сургуульд Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Австрали улсад төгсөж ирснээс хойш тэрээр Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тэрээр Австралид суралцахаасаа өмнө нийгмийн халамжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Германы ТББ болох Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь салбарт 5 жил ажилласан. Энэ ажил нь түүнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн нэгдсэн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоодтой хамтран Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ажилд оролцож туршлага хуримтлуулах боломжийг олгожээ. Монгол Улсын хувьд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эмзэг сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Тиймээс энэ салбарт мэдлэг чадвараа сорих, хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар илүү ойлголт авах зорилгоор Австрали Улсын Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.

Тэрээр Австрали Улсад магистрын зэргээ амжилттай дүүргэсний дараагаар чөлөөт цагаараа хүүхдүүдтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд амьжиргааны түвшин нэн доогуур нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд эерэг өөрчлөлтүүдийг гаргахаар саяхныг хүртэл Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Монгол дахь салбарт Олон нийтийн харилцаа, гадны санхүүжилт хариуцсан менежерээр ажиллаж байв. Тус сан нь Монгол Улсад 22 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын ТББ бөгөөд Монгол орны нэн ядуу давхрагын эмзэг бүлгийн хүүхдүүдийн бие махбодь, эрүүл мэнд, боловсрол болон сэтгэл зүйн хэрэгцээг хангах чиглэлээр ажилладаг. ТББ-ын хувьд өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэргүй тул ихээхэн хүчин чармайлтын үр дүнд хамтрагч байгууллага, хувь хүмүүсээс санхүүжилт босгодог.Үүнд харилцааны өндөр ур чадвар шаардагддаг бөгөөд байгууллагын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэхийн тулд янз бүрийн орчинд дасан зохицох чадвар чухал юм. Ц.Уянгын Австрали Улсад байх хугацаандаа эзэмшсэн ур чадварууд нь үүрэгт ажлаа гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Ц.Уянга Өөр өөр соёлыг нэг дор цогцлоож чадсан Авсрали Улсад сурч амьдарсан нь түүний харилцааны чадварыг сайжруулахад ихээхэн нөлөөлсөн тухай тэр дурдсан юм.

Олон нийтийн харилцаа, гадны санхүүжилт хариуцсан менежерийн үүргийнхээ хүрээнд Ц.Уянга байгууллагын ажилтнуудад зориулж хүн тус бүрт хувь хүний хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн олон улс дахь салбар байгууллагуудтай харилцахдаа ашиглах дотоод Харилцаа Холбооны Арга Зүйн Зааврыг боловсруулахаар ажиллаж байна. Одоогоор Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь Сонгинохайрхан дүүргийн Баянхошууд байрладаг эмзэг бүлгийн өнчин, тодорхой хаяггүй, эрсдэлтэй нөхцөлд буй хүүхдүүдийг орон гэрээр хангах, асран халамжлах үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхааралдаа авах болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавих, дэмжлэг үзүүлэх нь тус сангийн үйл ажиллагааны салшгүй хэсэг юм.

Одоогийн байдлаар манай Блю Скай асрамжийн газарт 2-17 насны 45 гаруй өнчин хүүхэд бий. Бид эдгээр хүүхдүүдийг байнгын асран хамгаалалтанд байлгадаг. Манай хүүхдүүд ойр орчмынхоо улсын сургуулиудад суралцдаг бөгөөд тэдний боловсролын түвшинг дээшлүүлэхийн тулд нэмэлт хичээлийн давтлага өгөх болон хичээлээс гадуурх дугуйланд хамруулж бусад ур чадваруудыг нь хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Орон нутгийн болон олон улсын сайн дурын ажилтнууд бидний ажилд маш их тус дэм болдог. Зундаа хүнсний ногоогоо бид өөрсдөө тарьж, хүүхдүүд маань ногоо тарих, услах зэрэг ажилд тус нэмэр болдог. Бид хүүхдүүддээ халуун дулаан орчинг бий болгож, эрүүл чийрэг байлгах, орон байраар хангах, тэдний ур чадвар, авьяасыг хөгжүүлэхийг зорьдог. Тийм ч учраас асрамжийн газартаа номын сан, урлагийн студи, талх нарийн боовны цех, хүлэмж гэх мэт маш олон байгууламжуудыг барьсан.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн төгсөлтийн ёслол

Ц.Уянгын нийгэмд оруулсан хувь нэмэр нь эдгээр хүүхдүүдийн талаарх мэдээллийг нийгэмд түгээх, санхүүжилт босгох зэргээр хязгаарлагдаагүй бөгөөд өсвөр насны хүүхдүүдийг бие даасан, эерэг сэтгэлгээтэй хүн болж төлөвшихөд чиглүүлж, урамшуулахыг хүсдэг. Ингэснээр өсвөр насныхан Ц.Уянгын Австралид суралцаж байх хугацаандаа олж авсан мэдлэг туршлагаас суралцаж, харилцааны чадвар болон нетворкинг үүсгэх ур чадваруудыг хөгжүүлдэг юм.

Тэрээр Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хөгжлийн талаар хийсэн зарим төлөвлөгөөнөөсөө хуваалцав. Одоогийн байдлаар санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс авч байгаа бөгөөд хэрэв гадны санхүүжилт зогсвол тус сангийн үйл ажиллагаа эрсдэлд орж болох юм. Тиймээс Ц.Уянга тус санд хамрагдсан хүүхдүүдийн ажил хийх чадамжтай эцэг эхчүүдийн дэмжлэгээр Сангийн хүрээнд нийгмийн энтерпренерийн бүтцийг хөгжүүлэх замаар нэмэлт орлого олох эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөж байна. Насанд хүрч буй шинэ үеийнхнийг аз жаргалтай, сэтгэл хөдлөлөөр дүүрэн, бие даасан амьдралд хөтлөх, тэднийг зөв мэргэжлээ сонгоход туслах нь тус сангийн зорилт бөгөөд үүний хүрээнд Ц.Уянга Кристина Ноблийн Хүүхдийн Санд бүртгэлтэй оюутнуудад цалинтай цагийн ажил олгох, нөгөө талаар ажил олгогчдыг найдвартай ажиллах хүчээр хангах албан ёсны түншлэлийн харилцааг тогтоохоор эрмэлзэж байгаа юм.

2019 онд Ц.Уянга Монгол дахь Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрөөс зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрт хамрагдаж, анхны нийтийн номын сан төслийг Чингэлтэй дүүргийн 17, 18-р хорооны иргэдэд зориулж хэрэгжүүлснээр Иргэний номын сан нэртэй хүүхдэд ээлтэй, сурч боловсроход таатай орчинг бүрдүүлсэн. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдарч буй сурагчдын болон хотын төвийн сургуулийн сурагчдын боловсролын зөрүүг аль болох багасгах юм.

Тиймээс тэрээр хамтдаа бяцхан иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх зорилготой хувь хүн, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.

Story of Ms Uyanga Tsogtsaikhan

Австрали дахь эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт оролцогч