Богино хугацааны сургалт

Богино хугацааны сургалт нь Монгол улсад хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй гол асуудлуудыг шийдэхэд чиглэсэн богино хугацааны болон мэргэжлийн хөгжлийн сургалтууд юм. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг богино хугацааны сургалт нь тус сургалтанд хамрагдаж байгаа оролцогчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, өөрчлөлт хийх эрмэлзлэлтэй оролцогчдыг танилцуулах, мөн улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад нь тусална.

Богино хугацааны сургалт нь тодорхой сэдвийн хүрээнд зарлагдах ба зарыг цахим хуудсаар дамжуулан нийтэд хүргэнэ. Сургалтууд Австрали, Монгол улсын аль нэгэнд эсхүл хоёр улсад зохион байгуулагдана.

Болзол шалгуурууд

Богино хугацааны зорилтууд өөр хоорондоо ондоо байдаг учраас болзол шалгуурууд харилцан адилгүй байна. Тиймээс өргөдөл гаргахын өмнө богино хугацааны сургалтанд тавигдах болзол шалгууруудыг уншиж танилцана уу.

Тэтгэлэг хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл өргөдөл гаргахыг дэмжинэ. Богино хугацааны сургалтын талаар мэдээллийг өргөдөл хүлээн авах хугацаанд цахим хуудсаар дамжуулан хүргэнэ.