Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргагчид ерөнхий шалгууруудыг хангасан байна. Тэтгэлэгт хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл өргөдөл гаргахыг дэмжинэ.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн систем 2025 оны эхээр нээгдэнэ.
Болзол шалгуурууд
Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргагчид dfat.gov.au/about–us/publications/Pages/australiaawards–scholarships–policy–handbook.aspx холбоост байрших “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.
Монгол Улсад тавигдах тусгай шалгуурууд
Монгол Улсаас өргөдөл гаргагчид нь дараах тусгай шалгууруудыг хангах ёстой. Үүнд:
Санамж
Өргөдөл гаргагчийн хоёр жилийн тасралтгүй ажилласан байх шаардлагыг бакалавр, магистрын бүтэн цагийн хөтөлбөрийг төгссөн өдрөөс эхлэн тооцож, нийгмийн даатгалын бичилтээр баталгаажуулна. Сайн дурын нийгмийн даатгалын бичилтээр хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулахгүй.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр магистрын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчдыг Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргахыг зөвшөөрөхгүй.
Ярилцлагын шатанд Засгийн газар хоорондын бусад тэтгэлгээр магистрын хөтөлбөрт тэнцэж, түүнийгээ баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтаас хасагдах болно.
Мэдүүлэг
Өргөдөл гаргагчид цахим өргөдлийн маягт дээрх бүх асуултыг бүрэн ойлгож, гүйцэд бөглөхийг зөвлөж байна. Цахим өргөдөл мэдүүлсэн гэдэг нь Aвстралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагыг бүрэн уншиж танилцсан, цахим өргөдөлд мэдүүлсэн бүх мэдээлэл үнэн зөв болохыг баталсан гэж үзнэ.