Тэтгэлэгт оюутнуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө нь
Австралийн тэтгэлэгт оюутнуудын хамтын ажиллагаа, мэргэжилээрээ өсөн хөгжих үйл явцыг Австралид байх хугацаанд нь дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Оюутнуудын хамтын ажиллагааг дэмжих үндсэн гурван чиглэл нь:
Тэтгэлэгт оюутнуудыг дэмжих үйлчилгээг Монгол дахь хөтөлбөрийн газраас тэтгэлэгт оюутнуудыг Австрали улсад байх хугацаанд үзүүлнэ.
Мэргэжлийн хөгжил ба нетворкинг арга хэмжээнүүд – Австралийн засгийн газар нь Австралийн тэтгэлэгт оюутнууд болон Австралид суралцсан төгсөгчидтэй нягт хамтран ажиллахыг эрмэлздэг.
Буцаан байршуулах төлөвлөгөө – Буцаан байршуулах төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн тэтгэлэгт оюутан Австрали улсаас олж авах туршлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь тэдний Монгол улсад буцаж ирэх, буцаан байрших үйл явцыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх ба оюутан байх хугацаандаа нетворкинг үүсгэх, шинэ мэдлэг, ур чадвар олж авах боломжуудыг бүрдүүлдэг.
.