< Өмнөх хуудас руу буцах

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Нийтэлсэн: 2024-03-8

Эрхэм танд болон Монголынхоо бүх эмэгтэйчүүд, охидууддаа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон, Австралийн төгсөгчдийн нэрийн өмнөөс Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Үүний хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн ахиц дэвшлийг түргэтгэхийн тулд охид, эмэгтэйчүүдийн манлайлал, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхийн чухлыг дэлхий даяар сурталчлах зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн зүгээс олон эмэгтэйчүүд Австрали улсад мэргэжил дээшлүүлэн, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Манай хамт олны зүгээс нийт эмэгтэйчүүд, охидууддаа эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.