< Өмнөх хуудас руу буцах

Уур амьсгалын санхүүжилт (бүс нутгийн) богино хугацааны сургалт

Нийтэлсэн: 2023-10-12

Богино хугацааны сургалтын танилцуулга

Уур амьсгалын санхүүжилт бүс нутгийн богино хугацааны сургалт нь оролцогчдод уур амьсгалын санхүүжилтийн цогц мэдээлэл олгох, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, нүүрстөрөгчийн хий багатай эдийн засагт шилжих дэлхийн шилжилтийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хэрэгслээр хангахад оршино. Тус сургалт нь a) оролцогчдын уур амьсгалын санхүүжилтийн үзэл баримтлал, механизм, хэрэгслийн талаар ойлголтыг гүнзгийрүүлэх; б) санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой төсөл, санаачлагад чиглүүлэхийн чухлыг онцлох; в) уур амьсгалын өөрчлөлт, санхүүтэй холбоотой бодлогын хүрээ, олон улсын гэрээний талаар оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэх; г) оролцогчдын дунд нетворкинг үүсгэх, хамтран ажиллах платформоор хангах зорилготой.

Богино хугацааны сургалт нь бэлтгэл сургалтанд хамрагдах, оролцох, хэрэгжүүлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Сургалтын эхний хэсэгт цуврал сургалтууд цахимаар явагдана. Сургалтын хоёрдугаар хэсэг болох хоёр долоо хоногийн туршлага судлах сургалт Австрали улсад зохион байгуулагдана. Энэ хэсэгт танхимын сургалтууд, байгууллагуудтай танилцах аялал, нетворкийн үйл ажиллагаа зэрэг зохион байгуулагдах болно. Хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт интернэтед байрлуулсан материалд цахимаар санал зөвлөмж өгөх, авах замаар эрэгцүүлэн бодох, илтгэх, үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг зохион байгуулагдана.

Сургалт зохион байгуулах өдрүүд:

  • Сургалтын бэлтгэл хэсэг (цахим): 2023 оны 12 сарын 4 – 7
  • Сургалтын цөм хэсэг (Австрали улсад): 2024 оны 2 сарын 3 – 18
  • Хэрэгжүүлэх хэсэг (цахим): 2024 оны 5 сарын 6 – 9

Сургалтаас хүлээж буй үр дүн:

  • Уур амьсгалын санхүүжилтийн үндсэн ойлголт, түүний тодорхойлолт, эх сурвалж, механизм зэргийг ойлгох.
  • Төр, хувийн хэвшил болон холимог санхүүгийн эх үүсвэрийг багтаасан уур амьсгалын санхүүжилтийн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар болон засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг оролцогч талуудын үүргийг ойлгох.
  • Уур амьсгалын санхүүжилтийн байгууллагуудын шаардлагад нийцсэн уур амьсгалын өөрчлөлтийн төслийг хэрхэн боловсруулж, загварчлах талаар суралцах.
  • Ил тод, хариуцлагатай уур амьсгалын санхүүгийн засаглалын зарчмууд болон оролцогч талуудын оролцоо, оролцооны ач холбогдлыг ойлгох.
  • Төрийн, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг холбогдох оролцогч талуудтай харилцах стратегид суралцах.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн төсөлд хамаарах эрсдэлийн үнэлгээ, удирдлагын арга техникийг судлах. Уур амьсгалд дасан зохицох, дасан зохицох арга хэмжээг төслийн дизайн, хэрэгжилтэд хэрхэн тусгах талаар ойлгох.
  • Уур амьсгалын санхүүжилтийн байгууллагуудын шаардлагад нийцсэн, анхаарал татахуйц төслийн санал бичих ур чадварыг хөгжүүлэх. Нөөцийг үр дүнтэй дайчлах, олон эх үүсвэрээс санхүүгийн дэмжлэг татах арга техникээс суралцах.
  • Уур амьсгалын санхүүжилтийн төслийн хяналт шинжилгээ үнэлгээ, тайлан хийх үндсийг судлах.
  • Өмнөд Ази болон дэлхийн хэмжээнд амжилттай хэрэгжиж буй уур амьсгалын санхүүжилтийн төслүүд болон кейс судалгаанд дүн шинжилгээ хийх. Уур амьсгалын санхүүжилтээс сурсан сургамж, шилдэг туршлага, сорилтуудаас судлах.
  • Уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд, шинжээчидтэй холбогдох боломж олгоно. Цаашид мэргэжил дээшлүүлэх болон хамтын ажиллагааны гарцуудыг хайх.

Болзол шалгуурууд

Өргөдөл гаргагч дараах шалгууруудыг хангасан байх ёстой:

  • Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин суудаг байх;
  • Австрали болон Шинэ Зеланд улсын иргэн болохоор өргөдөл гаргаагүй байх, Австрали болон Шинэ Зеланд улсын иргэншил болон байнгын оршин сууух эрх авсан эсхүл авах болзлыг хангасан иргэнтэй гэрлэсэн, сүй тавьсан байж болохгүй, мөн дээрх үйл явцын өргөдөл гаргах, сонгон шалгаруулах үйл явц зэрэгт оролцоогүй байх;
  • Богино хугацааны сургалтын хугацаанд Австрали улсад нэвтрэн орох виз авахад шаардагдах бичиг баримтын шалгуурыг хангасан байх мөн Дотоод хэргийн яамнаас гаргадаг Австралийн Оюутны 500 Визний бүх шаардлагыг хангасан;
  • Одоогоор цэргийн алба хашаагүй байх;
  • Ажил олгогчоос суралцах болон аялах зөвшөөрөл авсан байх ба сургалт зохион байгуулах өдрүүдэд идэвхтэй оролцох боломжтой байх;
  • Өмнө нь ямар нэгэн богино хугацааны сургалтанд хамрагдаагүй байх (Австралийн тэтгэлгээр суралцсан бол, хоёр ба түүнээс дээш жилийн өмнө төгсөж ирсэн байх).

Тусгай болзол шалгуурууд

Өргөдөл гаргагч дараах шалгууруудыг хангасан байх:

  • Оролцогчид сургалтын үеэр олж авсан мэдлэгээ өөрсдийн болон өөр хоорондын байгууллагуудтай хуваалцах хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Сургалтын явцад цахимаар зохион байгуулагдах туршлага хуваалцах сургалтуудад бусад оролцогчдын хамт оролцох боломжтой байх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох/саармагжуулах чиглэлээр ажилладаг яам, байгууллагад ажиллаж байсан мэдлэг, туршлагатай, одоогийн албан тушаалд 12-оос доошгүй сар ажилласан байх.
  • Компьютерийн мэдлэгтэй, интернет ашиглах боломжтой байх.

Сонгон шалгаруулах үйл явц

Австралийн элчин сайдын яам сонгон шалгаруулалтыг мерит зарчимд суурилан нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулалтыг хийнэ. Өргөдлүүдийн дараах зүйлсийг харгалзан үнэлнэ:

  • Өргөдөл гаргагч богино хугацааны сургалтанд нийцэж байгаа эсэх.
  • Богино хугацааны сургалтын үеэр мэдлэг, чадвар, нетворкинг хэрхэн ашиглах.
  • Өргөдөл гаргагчийн ажлын байр/ахлах ажилтны тухайн сургалтанд суухыг дэмжиж байгаа болон Ажилдаа эргэн орох төлөвлөгөөг (АЭОТ) дэмжиж буйг батлах бичиг.

Богино хугацааны сургалтанд өргөдөл гаргахын тулд бүх өргөдөл гаргагч дараах холбоосоор өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай: https://oscar.australiaawardssouthasiamongolia.org/ түүнчлэн шаардагдах бичиг баримтуудыг 2023 оны 11 сарын 6-ны өдрөөс өмнө явуулсан байх. Өргөдлийг цахимаар бүрэн бөглөсөн тохиолдолд шалгаруулалтанд оруулна.

Сонгон шалгаруулалтын үр дүнг өргөдөл гаргагчдад цахим шуудангаар мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 976 – 11 – 318 852 утсаар, мөн info@australiaawardsmongolia.org цахим шуудангаар холбогдож авна уу.