Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2018 оны 10 дугаар сарын 1-ээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхжуулж, Австралийг Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг таниулах зорилгоор дараагийн үе шатаа эхлүүллээ.
Хөтөлбөрийг хоёр орны засгийн газар хооронд байгуулсан “Харилцан Ойлголцох Санамж Бичиг”-ийн хүрээнд Австралийн Гадаад хэрэг худалдааны яам (ГХХЯ) удирдан зохион байгуулдаг. Жил бүр Хөтөлбөрийн Зохицуулах Хороо (ХЗХ)-ноос өмнөх тайлант хугацааны үйл ажиллагаа, ололт амжилтыг авч хэлэлцэхийн зэрэгцээ, дараа жилд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог. ХЗХ-ны бүрэлдэхүүнд Монгол улсын засгийн газар, Австрали улсын засгийн газар болон бусад хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд багтдаг.
Австрали улсын засгийн газар нь хүн бүрийн оролцоог чухалчлан үздэг бөгөөд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэд гэх мэт нийгмийн бүхий л бүлгүүдийн эрх тэгш оролцоог хангахын төлөө ажилладаг.
Хяналт, шинжилгээ, үнэлгээ ба суралцахуйн удирдамж нь хөтөлбөрийн зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд гарч буй ололт амжилт, ахиц дэвшлийг үнэлэхэд ашиглагддаг. Түүнчлэн тус удирдамж нь хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашиг, үр нөлөөний талаарх мэдээллээр хангадаг.