Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2024-08-16
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит 2025 оны Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төр, хувийн хэвшлийн нийт 17 тэтгэлэг хүртэгчдийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Эдгээр тэтгэлэг хүртэгчид нь Австралийн шилдэг их сургуулиудад боловсрол, эдийн засаг, байгаль орчин, инженерчлэл, хиймэл оюун ухаан, санхүү, эрүүл мэнд, төрийн удирдлага зэрэг чиглэлүүдээр магистрын зэргийн сургалтанд хамрагдах юм.
Элчин сайд Кэйти Смит тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргэснээр үйл ажиллагааг нээв. Тэрээр тэтгэлэгт хүртэгчдийг Австрали улсад байх хугацаандаа олон шинэ хүмүүстэй танилцаж Монгол, Австрали улсын харилцааг улам сайжруулах талаар хувь нэмрээ оруулахыг хүсэв. Эцэст нь тэтгэлэг хүртэгчдэд сурлагын амжилт хүсэн ерөөж, буцаж ирээд Монгол Улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг санууллаа.
Австралийн засгийн газрын төлөөлөл нээлтийн үг хэлcний дараа тэтгэлэг хүртэгчид Австрали улсад суралцахаар сонгосон чиглэлийнхээ талаар товч танилцууллаа.
Тус үйл ажиллагааны төгсгөлд, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар хэлэлцүүлэг зохион байгуулж, Австралийн тэтгэлгийн баримталж буй бодлого, тэтгэлэгт хөтөлбөрт тавигддаг нөхцлүүд, суралцахын өмнөх бэлтгэл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгснөөр үйл ажиллагаа өндөрлөв.