< Өмнөх хуудас руу буцах

Төгсөгч Оюунбилэгийн Дүүрэнбилэг бүх нийтэд хүртээмжтэй ирээдүйг бий болгохоор зорин ажиллаж байна

Нийтэлсэн: 2022-07-26

Оюунбилэг овогтой Дүүрэнбилэг Австралийн тэтгэлэг хүртэнэ гэдгээ олон жилийн өмнөөс мэдэрч байсан.

Тэрээр бага насаа төвийн шугамын дулаан, ус, цахилгаанд холбогдоогүй орон нутагт өнгөрөөжээ. Энэ нь түүнд инженер болох мөрөөдөл, хүрээлэн буй орчин, өөрийн амьдарч буй нийгэмдээ өөрчлөлт хийх хүсэл тэмүүллийг бий болгосон байна.

Дүүрэнбилэг өөрийн мөрөөдлөө зорилго болгож чадсанаар инженер мэргэжил эзэмшиж, дэд бүтцийн хэд хэдэн хөтөлбөрүүд дээр төслийн менежерээр ажилласан. Тэрээр үргэлж хэзээ нэгэн цагт өндөр хөгжилтэй оронд магистрын зэргээ хамгаална гэж өөртөө амлалт өгсөн байна. Австралийн тэтгэлэгт хамрагдахаасаа өмнө АНУ, Шинэ Зеланд зэрэг орнуудын тэтгэлгүүдийг судалж байв.

Ингээд Австралийн тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүдийг судалж үзээд, 2014 онд өргөдөл гаргасан боловч татгалзсан хариу авсан байна. Энэ нь түр зуурын бэрхшээл байсан ч бууж өгөх нь түүний сонголт байгаагүй учраас тэрээр “Би Австрали явах ёстой, би сурах болно” гэж тэр өөртөө хэлдэг байв. Тэрээр үргэлжлүүлэн англи хэлээ сайжруулж, Австралийн ямар туршлага судалж болох талаар байнга эрэлхийлдэг байсан. Ингээд Дүүрэнбилэг гурван жилийн дараа буюу 2017 онд тэтгэлэгт өргөдөл гаргаж тэнцсэн байна.

Дүүрэнбилэг Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургуульд Төслийн менежментийн чиглэлээр инженерийн магистрын сургалтанд элсэн орсон. Тэрээр эхний улиралдаа гэр бүлийнхээ хамт шинэ зүйл сурч, цаг агаар, байгаль орчин, соёл ахуйтай танилцан өнгөрөөв. Дараагийн улирлаас мэргэжлийн хичээлүүдэд эрчимтэй шамдан суралцсан.

Түүний Австралид очсон зорилго нь төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэг талаар, тэдний сайн жишээнүүдээс суралцан, хэрхэн эх орондоо нутагшуулах талаар судлахыг хүссэн байна. Австралид барилгын компанид төслийн менежерээр ажиллах боломж олдсон нь түүнд үнэлж баршгүй хувь нэмэр болжээ.

Тэрээр сургуулиа төгсөөд, эх орондоо эргэж ирээд өөрийн сурсан мэдлэг, ур чадвараа ажил хэрэг болгожээ. Өмнө нь төслийн хэрэгжилтийг тэрээр өөдрөгөөр хардаг байсан бол одоо илүү аналитик арга хэрэглэдэг болсон байна. Жишээ нь: Төслийн үр дүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ? Төслийг хугацаанд нь дуусгаж чадахгүй бол яах ёстой вэ? Хэрэв төсөвтөө багтаан дуусгах боломжгүй болвол яах вэ? Хэрэв гэнэт дэлхий нийтийг хамарсан тахал гарвал яах вэ? зэрэг асуултуудыг бодож үзэх болсон.

Зарим зүйл зүгээр л болдог гэхдээ төслийг төлөвлөх үе шатыг хоёр дахин бууруулснаар Дүүрэнбилэг одоо хүссэн үр дүндээ 90 гаруй хувьтай хүрдэг байна.

Австралийн тэтгэлэгт хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст хандан Дүүрэнбилэгийн Оюунбилэг: “Энэ бол таны амьдрал, өөрийн хүрээллийн хүмүүсийг өөрийн төсөөлж байгаагаас ч илүү өөрчлөх боломж юм. Та бусдад болон эх орондоо өөрчлөлт авчирч чадах хүн амын шилдэг 1%  болж чадна.

“Австрали улсад очсны дараа та бүхний зарчим, боловсрол, гэр бүл өөр болох болно. Та дэлхийг өөр өнцгөөс харах болно. Тиймээс миний хэлэх гэж буй зүйл бол: Одоо амьдрал саад бэрхшээлтэй, сайн боловсрол эзэмшиж чадаагүй байж болно. Гэхдээ шантрахгүй хичээвэл та тэтгэлэг авах болно”.