< Өмнөх хуудас руу буцах

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Нийтэлсэн: 2022-03-8

Танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Эрхэм танд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон, Австралийн төгсөгчдийн нэрийн өмнөөс Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын бүх эмэгтэйчүүд, охидууд, найз нөхөддөө мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

2022 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “Өнөөдрийн жендерийн тэгш байдал тогтвортой маргаашийн төлөө” уриан дор зохион байгуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд, охид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнд хариу арга хэмжээ авах ажлыг манлайлж, түүнд дорвитой хувь нэмэр оруулж буйг нь үнэлэн, илүү тогтвортой ирээдүйг бий болгох зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрөөж байна.

Монгол, Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож байгаа энэ үед манай хоёр орны эмэгтэйчүүд туршлага солилцох, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр хоёр орны эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангахад ахиц дэвшил гарна гэдэгт итгэл төгс байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олны зүгээс нийт эмэгтэйчүүд, охидууддаа эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.