< Өмнөх хуудас руу буцах

Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөр - Мэдээ 1

Нийтэлсэн: 2020-01-8

Нээлтийн үйл ажиллагаа: Эмэгтэйчүүдийн Манлайллын Хөтөлбөрийн 6 дахь ээлжийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 22-нд боллоо. Энэ жил Хөтөлбөр Австрали Улсад магистр болон докторын зэргээ хамгаалсан бүх төгсөгчдөд нээлттэй зарлагдсан бөгөөд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын эцэст нийт 20 хүн (18 эмэгтэй, 2 эрэгтэй) шалгарч Хөтөлбөрт хамрагдах болсон. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Австрали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэйв Восэн, хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон, Академик бэлтгэл хөтөлбөрийн оролцогчид болон Зориг сангийн төлөөлөл оролцлоо.

Ноён Дэйв Восэн шалгарсан оролцогчдод хандан Монголын жендэрийн тэгш байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулж буйд баяр хүргэж эрчүүдийн оролцоо энэ үйлсэд нэн чухал гэдгийг онцлов. Мелбурны Их Сургуулийг 2017 онд төгссөн хатагтай М. Наран хөтөлбөрийн оролцогчдыг төлөөлөн ирэх 8 сарын хөтөлбөрөөс хүлээж буй хүлээлтээ цугласан олонтой хуваалцлаа. Хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсний дараа зохион байгуулагчид Австралийн тухай сэдэв оролцсон 3 үетэй асуулт хариултын тэмцээн зохиож, шалгарсан хоёр баг шаргуу тэмцэлдсэний эцэст зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг (ЭМХ-ийн дөрвөн төгсөгч, нэг оролцогч, элчин сайд) ялав.

Зураг 1: ЭМХ-ийн нээлтийн үйл ажиллагаа