Холбоосууд

Австралийн Элчин сайдын яам, Монгол Улс
https://mongolia.embassy.gov.au/
Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээж байв.  Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр
http://www.australiaawards.gov.au
Австралийн ГХХЯ-ны тэтгэлгүүд нь боловсролын салбарт Австрали Улсаас оруулж буй хөрөнгө оруулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тус улсын тусламжийн хөтөлбөрийн гол манлайлал юм. Тус тэтгэлэг нь дэлхийн хөгжиж буй орнуудын иргэдэд урт болон богино хугацааны сургалт, мэргэжил хөгжлийн боломжуудыг олгодог.

Австралийн сайн дурын ажилтнууд хөтөлбөр
https://www.australianvolunteers.com/countries/mongolia/
AVID буюу “Олон улсын хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахад оршино.

Хилийн чанадад буй оюутнуудад зориулсан Хамтын нийгэмлэгийн орны их сургууль, курсуудын бүртгэл
http://cricos.education.gov.au/
Уг бүртгэл нь Австралид оюутны визтэй суралцах хүмүүст зориулсан курсууд бүхий Австралийн нийт боловсролын байгууллага, курсуудыг жагсаасан Австрали Улсын Засгийн газрын веб хуудас юм.

ESP Сан
http://www.esp.mn/
Тус сан нь жилийн турш тогтмол өдрүүдэд IELTS-ийн шалгалт авдаг Монгол дахь албан ёсны тестийн төв юм.
IELTS Special arrangements for People with Disability

Моззис нийгэмлэг 
http://mozzies.mn/
Монгол-Австралийн нийгэмлэг бол 1998 онд үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Нийгэмлэгийн гишүүдийн цөмийг Австралид сурч, амьдарч байсан Монголын төгсөгчид зонхилон бүрдүүлдэг бөгөөд “Моззис нийгэмлэг” нэрээр олны танил болжээ.

Монгол дахь Австралийн худалдааны танхим
https://austchammongolia.com/
Монгол дахь Австралийн худалдааны танхим нь засгийн газраас хараат бус ажилладаг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь гишүүнчлэл болон танхимын үйл ажиллагааны орлогоор санхүүждэг. Тус танхим нь Монгол дахь Австралийн элчин сайдын яам болон Австралийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын төлөөлөгчийн газартай нягт хамтран ажилладаг.

Олон улсын оюутнуудад зориулсан Австралийн их сургуулиуд
Австралийн их сургуулиудын жагсаалтыг татаж авах

Downloads Size
Mongolia Country profile - Intake 2025 - English 281 Kb
Guide to scanning documents 112 Kb
Factsheet for English proficiency requirements - AAS2025 53 Kb
Australia-Awards-CV-Template-Jan-2024 368 Kb
Reintegration-plan_Templates-study-commencing-in-2025 63 Kb
Australian-Universities-for-International-Students-2024 86 Kb
NOOSR List of Mongolian Institutions 46 Kb
OASIS Applicant User Guide 2 Mb
Referee Report Template 490 Kb
Mongolia Country Profile - Intake 2025 - Mongolian 375 Kb
Guide-for-assessing-and-selecting-courses-AAS2025 83 Kb