Тэтгэлэг хүртэгчийн хариуцлага

Австралийн тэтгэлгийг хүлээн авсан тэтгэлэг хүртэгчид дараах үүрэг, хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Австралийн ГХХЯ-наас тэтгэлэгт оюутны суралцаж эхлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг батлаагүй, түүнийг бэлэн болсон гэж үзээгүй бол тэтгэлэгт оюутан сургалтаа тухайн жилд эхлүүлэх
  • Хөтөлбөрийн газраас оюутнууд явахаас өмнө зохион байгуулдаг сургалт семинар, Австралид тэднийг ирэхэд их сургуулийн явуулдаг Академик бэлтгэл хөтөлбөрт хамрагдах
  • Зөвшөөрөгдсөн хичээлийн жилд зөвхөн батлагдсан курсэд суралцаж, сургуулийн дүрэм журмыг мөрдөн курсын бүх даалгаврыг хугацаанд нь биелүүлж, шалгалтаа өгч, сургалтаа тэтгэлэгт хугацаанд дүүргэх
  • Австралийн ГХХЯ-ны нэр хүндийг үл сэвтүүлж, Австрали Улсын хууль тогтоомжийг сахин мөрдөх
  • Тэтгэлэгт хөтөлбөрөө дүүргэсэн эсвэл дуусгавар болгосны дараа тэтгэлэгт оюутан хоёр жилийн турш Австрали улсад эргэж ирэхгүй бөгөөд Австрали улсад өнгөрүүлсэн аливаа цаг хугацааг тус хоёр жилийн болзолт хугацаанд нэмж тооцно

Тэтгэлэгт оюутны хүлээх үүрэг хариуцлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлагаас үзнэ үү.