< Өмнөх хуудас руу буцах

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Нийтэлсэн: 2023-03-8

Танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Эрхэм танд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон, Австралийн төгсөгчдийн нэрийн өмнөөс Oлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын бүх эмэгтэйчүүд, охидууд, найз нөхдөдөө мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 2023 онд “Жендерийн тэгш байдлын төлөөх инновац ба технологи” уриан дор тэмдэглэж байгаа билээ. Үүний хүрээнд шинэ технологи, цахим боловсролын дэвшлийг дэмжин ажиллаж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа охид, эмэгтэйчүүдийг үнэлж, тэднийг алдаршуулах зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсад Австралийн тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ой 2023 онд тохиож байгаа энэ үед олон эмэгтэйчүүд Австрали улсад мэргэжил дээшлүүлэн, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олны зүгээс нийт эмэгтэйчүүд, охидууддаа эрүүл энх, ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.